Өдөр тутмын хоололтод анхаарах зүйлс
2015/04/07
Эрүүл аюулгүй хүнсийг хоёр зүйлээр тодорхойлно. Элдэв төрлийн химийн хольцгүй, байгалийн органик бүтээгдэхүүнийг нэг талаар хэлнэ. Мөн хүсний бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхээс аюулгүй хүнс, эрүүл хоололт гэдэг ойлголт бий болно. Өнөөдөр шим шүлттэй шинэ ногоог хэрэглэгчид сонгож чадаж байгаа ч түүнийгээ хүнсэндээ ашиглагдахдаа хор болгож байгааг мэргэжлийн эмч нар сэрэмжлүүлж байна.
Өчигдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр байсан. Жил бүрийн энэ өдрөөр дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлийг онцлон олон нийтэд түгээдэг. Энэ жилийн хувьд аюулгүй хоол хүнс уриатай тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг эмчлүүлэгсэд болоод үйлчлүүлж байгаа иргэддээ суртачилан танин мэдүүлж байна.
Чихрийн шижин, ходоодны шархлаа зэрэг өвчлөлүүд зөв хоололт, эрүүл хүнснээс үүдэж бий болдог. Өнөөдөр монголчууд дунд энэ төрлийн өвчлөлүүд зонхилж байгаа учраас эрүүл аюулгүй хүнсний цогц ойлголт иргэдэд дутагдаж байгаа гэж тодорхойлов. Гол нь хүнсний бүтээгдэхүүний онцлогт нийцүүлэн бэлтгэн хүнсэнд хэрэглэх учиртай ч шим тэжээлийг алдагдуулан зөвхөн гэдсээ дүүргэх гэж хүнс бэлтгэж байгаа буруу жишигтэй.
Жигнэх гэдгийг зөвхөн усаар жигнэх гэж ойлгодог. Тэгвэл махыг жигнэхдээ өөрийнх нь шим шүүсээр жигнэж болговол илүү их шим тэжээлийг хүний биед өгдөг. Тугалган цаасанд махыг ороож шарах шүүгээ эсвэл грилльд болгох нь шууд бус жигнэх энгийн арга гэдгийг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмчилгээний хоол судлалын тасгийнхан өвчтөн, үйлчилүүлэгч нарт мэдээлэл өгч байна.
Зочин · 2015/04/08
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/08
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/08
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!