Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчилах зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос эхлэн аймгуудын Засаг даргын тамгын газрууд, Боловсрол, соёл, урлагийн газрууд, Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэд, үзэгчдийн талархалыг хүлээсээр байгаа билээ.

Тус театрын хамт олон энэ жил Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ  аймгуудад энэ сарын 23-аас ирэх тавдугаар сарын 3 хүртэл “Театрын өдрүүд” аялан тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Уг аялан тоглолтын хөтөлбөрт театрын урын санд тоглогдож буй дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин үеийн, хүүхэд залуучуудын сэдэвтэй шилдэг уран бүтээлүүдээсээ дээжлэн.

1.Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг
2.А.Очирбат “Буруугүй буруутан” бэсрэг уянгын драмын жүжиг
3.Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг
4.С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг 
5.Нобелын шагналт Дарио Фо “Чөлөөт хос” хайрын жүжиг
6.С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг 
7.К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн уран бүтээлүүдээ 50% хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, орон нутгийн урлагийн байгууллага, театр, чуулгын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг уламжлалт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

4-р сарын 23,24,25,26-нд

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд,

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт.

4-р сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Хөтөл-д

4-р сарын 28,29,30-нд Дархан-Уул аймгийн Залуучууд театрт

5-р сарын 1,2-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга-д

5-р сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Мөнгөн хараа чуулга-д тус тус тоглоно.

Маркетинг:  70128999 , 99026929, 95469964, 99997365, 99099262.  Байгууллага хамт олны захиалга авна.