Т.Цогт охиныг хөдөөлүүлэхэд 3 сая 500 мянга төгрөг өгөх байсан ч өгөөгүй гэв
2015/04/08
Дөрөвхөн настай бяцхан охиноо төрсөн эцэг болон хойд эх нь зодож, хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн хоёрдугаар гарч, нийгмийг цочирдуулсан. Тухайн үед талийгаач охины ээжийнх нь найз өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний найз Ө нь дөрөвхөн настай хайрт охиноо 2015 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн эцэг болон хойд эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа” хэмээн бичсэнээр энэ хэрэг олон нийтэд ил болсон юм.
Уг хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжиглэн, ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Харин талийгаач охиныг хөдөөлүүлэхэд төрсөн эцэг Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн ирж оролцоогүй гэнэ. Энэ талаар талийгаач охины өмгөөлөгч Б.Манлайжав “Оршуулгын зардалд сэжигтнүүдийн талаас 3 сая 500 мянга орчим төгрөг гаргуулахаар болсон ч сэжигтнүүдийн талаас барагдуулсан зүйл алга. Мөн талийгаач охины ажил явдалд Т.Цогтын ар гэрээс нэг ч хүн ирж оролцоогүй” гэсэн юм.
Зочин · 2015/04/09
Ter prokuror ah n odoo ajlaa ugvul taarna. Hun chanar gej bna uu ter aild Brrrr