Өөрийн амьдралаар монголын урлагийг түүхийг бичилцэж олон түмнээ 20-р зууны манлай дуучин хэмээн өргөмжлөгдсөн төрийн шагналт дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан энэ жил 70 насны ойтой золгож байгаа юм.

  Түүний энэхүү эрхэм өдрийг тохиолдуулан урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган "Их ёслолын дуун" хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 19-ны өдөр Соёлын төв өргөөнөө 17:00 цагт болох ажээ.

  Тоглолтонд УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Улсын филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн “Монгол туургатан” болон Булган аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон оролцож хүндэтгэл үзүүлэх юм.