Өнөөдөр Хүүхдийг зам тээвэр ослоос урьдчилан сэргийлэх өдөр
2015/04/09
Хүүхдүүд ихэвчлэн сургууль, цэцэрлэг, гэрийнхээ ойролцоо зам тээврийн осолд өртдөг бөгөөд ослоос сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
2015 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 2013 онд 197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18,3 хувиар өссөн байна. Нийслэлд хүүхдийн нас баралт 7 байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна. Тэдгээрийг насны байдлаар нь ангилан үзвэл: 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу 39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48,5 хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12,5 хувийг эзэлж байна.
Урин дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглох, дэмий сэлгүүцэж яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг.
Тэгвэл энэ тоог багасгахын тулд эцэг эхчүүд хүүхдээ гарцаар гаргаж сургах, ганцаараа яваа хүүхдийг гарцаар гаргаж өгөх, “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах, хүүхдийн автобусны тоог 2 дахин нэмэгдүүлэх зэргээр олон арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна.
Мөн жолооч нар сургуулийн орчинд гарцаар гарч байгаа хүүхдүүдэд зам тавьж өгдөггүй, дайрчих шахам гардагаа болих хэрэгтэй байна. Үгүй бол зам тээврийн осолд өртөн нас барж байгаа хүүхдийн тоо жилээс жилд буурахгүй өсөх юм. Хүний хүүхдийг дайрчих шахам өнгөрч байгаа энэ үйлдлийг өөр жолооч таны хүүхдэд гаргаж, ослын улмаас гэмтсэн, нас барсан хүүхдийн тоог нэмнэ гэдгийг ухамсарлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна.
Т.Энгүүн
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/10
1958.mn
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!