Тэд энд сууж байх байлаа
2015/04/10
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийгдөрөвдүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон хоёр дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог аж. Энэ өдрийн хүрээнд эрх чөлөөний талбайд оюутан, сурагчдын тайван жагсаал боллоо. Мөн энэ үеэр өнгөрсөн жил зам тээврийн ослоор амиа алдсан 48 хүүхдийн дурсгалыг хүндэтгэж эрх чөлөөний талбайд ширээ сандал эгнүүлэн зассан байна. Тэдгээр хүүхдүүд өнөөдөр амьд сэрүүн байсан бол бусдын адил сургууль, цэцэрлэгтэй явж байх байлаа. Гэвч харамсалтай нь томчууд бидний буруутай үйлдлээс болж тэд энд алга. Харин тэдний суудал дээр зул асаажээ. Эгнүүлэн зассан хоосон ширээ сандлыг харсан хэний ч болов зүрх шимширмээр. Энэ бол зөвхөн биднийг орхиод явсан хүүхдүүдийн орон зай. Үүний цаана нь мөрөөдлөө үгүй хийлгүүлж, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган хүүхэд бий.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсанбайна. Үүнээс нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 2013 онд197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18.3 хувиар өссөн байна. Нийслэлд хүүхдийн нас баралт долоо байсан бол арав болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсоноор нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна. Харин насны байдлаар нь ангилан үзвэл 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу 39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48.5хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12.5 хувийг эзэлж байна. Хүйсийн байдлаас нь үзэхэд 51.4 хувь нь эмэгтэй, 48.6 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлж байгаа юм байна.
Д.ТҮВШИН
өндөр болгох нууц · 2015/04/10
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮