“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг  анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хэрэгтэй гэж Давж заалдах шатны шүүх үзсэн байгаа.  Харин анхан шатны шүүх хурал  прокурор ирээгүй гэсэн шалтгаанаар  ирэх сарын 11-ны өдөр хүртэл хойшилсон бөгөөд  тэр хүртэл  Г.Буяндоржийг хорих  шийдвэрийг гаргасан.  

Харин  Г.Буяндоржийн биеийн байдал муудсаны улмаас өчигдөр орой батлан даалтад гарсан байна.

Тэрбээр одоогоор эмчийн хяналтад ороод байгаа ажээ.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа