Биед нь хуримтлагдсан архины хорыг цэвэрлэчихээр архи уух гэж донтохоо больчихдог
2015/04/17
Эрүүл мэндийн салбартай 40 гаруй жил ажил амьдралаа холбож яваа Тэргүүлэх зэргийн эмч, Клинникийн профессор Ө.Балчин архинд шаналсан түүнээсээ гарч чадахгүй байгаа олон хүмүүсийг эмчилгээ болон сэтгэл заслын аргаар эдгээж байгаа буянтан юм. Түүнтэй энэхүү эмчилгээний арга барил, үр дүнгийн талаар ярилцлаа.
-Та архины хордлогонд орсон хүмүүсийг эмчилдэг гэсэн. Нийгмийн ороо бусгаа үед хүмүүс архинд донтох нь хэр их байна вэ?
-Энэ эмчилгээг хийж эхэлсэн 10 гаруй жилийн хугацаанд олон хүнийг эмчилж эдгэрүүллээ. Эмчилгээний үр дүн 80 90-тай байдагюм. Ялангуяа архины хордлоготой хүмүүсийн биед нь хуримтлагдсан архины хорыг 100 хувь цэвэрлэчихээр донтож уух гээд байх нь больчихдог. Өөрөөр хэлбэл 80- 90 хувь нь архинаас гарчихдаг гэсэн үг. Дээр нь харшил, мөн архины янз бүрийн эмгэгүүд байна. Энэ бүгдийг дотроос нь цэвэрлэсэн нөхцөлд эдгэрдэг. Тийм учраас эмчилгээний үр дүн боломжийн энэ хэрээрээ олон хүнд тус болсон гэж бодож явна даа.
-Үндсэн эмчилгээний хажуугаар сэтгэл заслын болон зөв хооллох талаар яриа хийдэг гэсэн байх аа?
-Хүн хоолоо яаж тохируулж урт наслахав, яавал өвчин эмгэгүй явах ёстой вэ гэдэг тал дээр ярьж зөвлөгөө өгдөг. Тухайлбал хоолыг өглөө өдөр идээд орой идэхгүй байвал сайн. Өглөөний хоолыг өөртөө,өдрийн хоолыг,найзтайгаа хуваа, оройны хоолыг дайсандаа өг гэж үг байдаг шүү дээ. Энэ дэглэмийг баримтлах нь зүйтэй. Ер нь химийн аргаар боловсруулсан хүнсний зүйлээс зайлсхийж байх талаар нэлээд зөвлөдөг. Гэхдээ нэг үеэ бодвол ихэнх хүмүүс хоолоо зөв тохируулж эрүүл мэнддээ анхаарч, биеэ зөв авч явж эхэлж байна.Бас архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээ больсон.Монгол хүний дундаж наслалт 60 ,65 наснаас дээш хэтрэхгүй байна. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед 70 хүрэх хандлагатай байгаа. Энэ нь буруу хооллолт, архины замбараагүй хэрэглээтэй холбоотой. Бас хөдөлгөөний хомсдолд их орж байна. Компьютер дээр олон цагаар сууж ихэнхдээ машин унаж байна. Ялангуяа хөдөөний малчид хүртэл морь унахгүйгээсээ болж их таргалж байна. Тийм учраас эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн чухал.
-Энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Энэ тал дээр нэлээд анхааруулж ярьдаг.Монгол хүн морио заавал унаж байх ёстой. Харин хот суурин газрын хүмүүс унадаг дугуйг сайн унамаар байна. Машиныг бага унах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
-Нэг үе монголчууд архинд бараг живсэн гэхэд хилсдэхгүй?
-Ирнэ. Гэхдээ сүүлийн үед замбараагүй архи уух нь багассан. 30 ,40-дээш насны хүмүүс хуучин уламжлалаараа архийг замбараагүй хэрэглэх явдал байна. Гэхдээ л архи уух нь багасах зөв хандлага уруу яваад байгаа шүү. Энэ бол сайн үзүүлэлт . Хүн хамгийн гол нь нийгэмд биеэ зөв авч явах ёстой.
-Эмчилгээний арга барилын тухайд юу хэлэх вэ?
-Манай эмчилгээ цус шүүж цэвэрлэдэг юм. Хүний биед цус хүрдэггүй эрхтэн гэж байдаггүй. Тийм учраас цуснаас бохирдлыг нь авч цэвэрлэж байна гэдэг бол бие организмыг дотроос нь цэвэрлэж байгаа үр дүнтэй арга юм. Ер нь эм бол химийн нэг хор шүү дээ. Түүний оронд биеэс нь бохирдлыг цэвэрлэнэ гэдэг хамгийн ач холбогдолтой зүйл. Энэ утгаараа яаж зөв хооллохов, яаж эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөний дутагдалд орохгүй байхав гэдэг талаас нь зөвлөлгөө өгдөг.
-Хаанахын ямар тоног төхөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Герман улсын тоног төхөөрөмжөөр цусыг цэвэрлэдэг. Энэ аппарат маань арав гаруй жил болж байгаа. Энгийн хэрнээ их боломийн аппарат байгаа юм.
-Эмч хүний хувьд асуухад монголчуудын дунд ямар өвчин их зонхилж байна вэ?
-Манайхан ялангуяа махан хоол их иддэг. Ялангуяа унтахын өмнө хооллодог буруу зуршилтай. Үүнийг болих хэрэгтэй.Ингэж чадваас аяндаа өглөө босоход гэдэс өлсөөд бие хөнгөхөн босдог. Өдөр идсэн хоол хүний биед шим тэжээл болдог. Харин унтахдаа хоол идвэл гэдсээр нь дүүрэн ялзмаг үүсээд түүнээсээ эргэж хордоод биеэ бохирдуулаад байдаг. Үүнд л хоолыг орой идэж болохгүйн гол шалтгаан оршиж байгаа юм. Тийм учраас манайхан энэ буруу хэвшлээсээ холдох хэрэгтэй. Тэгвэл хэтэрхий таргалалт, даралт ихсэх зэрэг өвчнөөс ангижирна. Махан хоол их иддэг учраас ходоод, элэг,нойр булчирхай, хоол боловсруулах замын өвчнөөр өвчлөөд байхгүй. Үүнийгээ дагаад зүрх, даралт ихсэх, тархинд цус харвах өвчнүүд зонхилдог юм. Тийм учраас хоолныхоо дэглэмийг зөв бариад явах нь хамгийн зөв арга юм.
-Бас өнөөдөр хүнсний аюулгүй байдлын баталгаа их алдагдсан байна шүү дээ. Энэ тал дээр зөвлөлгөө өгнө үү?
-Гаднаас химийн аргаар боловсруулсан хүнсний зүйл их орж ирж байна. Энэ нь чихэрлэг зүйл их орсон амтлаг зүйл ихтэй байдаг. Альболох өөрийн орны цэвэр органик хүнс, сүү цагаан идээгээ сайн хэрэглэх, мөн өөрийн орны хүнсэнд тарьсан төмс хүсний ногоог сайн хэрэглэж байх хэрэгтэй. Ийм гурван зүйлийг түлхүү хэрэглэх нь зохилтой. Кока кола ундааг их ууж байна. Энэ эрүүл мэндэд яавч тохирохгүй муу ундаа. Үүнийг хэрэглэснээс ходоод улайх, шархлах, ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар зэрэг өвчүүд үүсдэг. Энэ бол ерөөсөө л баталгаагүй хүнс хэрэглэсэнтэй холбоотой.
erdenet · 2015/04/18
sain bna uu? emchilgeeg haana hiidag be? holvoo yaj barih be? yamar unetei hiideg be?