2015 оны 4 дүгээр сарын 18,19 -ний өдөр буюу амралтын өдрүүдэд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 590 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  458 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж  29 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4 явган зорчигч 5,  Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5.   Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал:  ХУД-ийн нутаг Буянт –Ухаагийн гудамж , 11 дүгээр гудамжинд Т.Приус маркийн авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй  Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

СБД-ийн нутаг Дарь эхийн зам 33-н буудлын урд замд Т.Кроун маркийн авто машины жолооч  Ц нь явган зорчигч 37 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байсанг эх сурвалж мэдээллээ.