Хүн дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ
2015/04/22
2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 332 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтэж 1 хүн нас барсан. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: БЗД-ийн нутаг Шархадны зам, Ээж хайрханы 6 дугаар гудамжинд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч нэр хаяг тодорхойгүй эмэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.
СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө BSB төвийн урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй Ж-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан.
Зам тээврийн осол нь анхаарал санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг учир хүндэвтэр гэмт хэргийн төрөлд ордог. Гэтэл зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж явж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг Хэрэв та зам тээврийн осолд холбогдсон бол жолоочийн үүргээ биелүүлэн аль ойр байгаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ мэдээлэл өгөх, хэрэв ослын улмаас хүний эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь эрх зүйн мэдлэг дутмаг иргэд энэ төрлийн гэмт хэргийн газраас зугатааснаар сэтгэл санааны дарамт байнга айдастай явдаг. Илэрдэггүй осол хэрэг гэж байхгүй. Шударга иргэд болон теле камерын тусламжтайгаар осол хэргийн газрыг орхиж зугатаадаг хэргийг илрүүлдэг. Иймд иргэн та үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой сахилгатай оролцоорой.
Зочин · 2015/04/24
Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, ц******ид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө ********дагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.