Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа
2015/04/26
Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академиас зохион байгуулсан сургалтад Тахарын ерөнхий газар, Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль болон Цагдаагийн байгууллагын ажилтнууд хамрагджээ.
Сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Аугсбургийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга, эрүүгийн албан тэргүүн комиссар Клаус Байерл удирдан явуулсан бөгөөд тэрбээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын жишиг, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаар өөрийн улсын эрх зүйн зохицуулалт, практик туршлага, цахим гэмт хэрэг терроризмтой тэмцэх чиглэлийн хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо болоод байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтран ажиллах арга хэлбэрийн талаар лекц уншсан юм.
Түүнчлэн Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудал болон ХБНГУ-д гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр тулгарч байсан хүндрэл бэрхшээлийн талаар туршлага солилцлоо.