Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд  явж байсан УНЯ-68-4... улсын дугаартай Хонда-трак загварын 20 тонны  чингэлэг суурилуулсан ачааны автомашин  гурил, будаа тээвэрлэн тус сумын Идэрийн голын  модон гүүрээр гарч явахад гүүр нь нурж живсэн байна.  Тиймээс  Их-Уул сумын  35 иргэн, гурван автомашинаар өчигдөр 23:30 цагт татаж гаргажээ.

 Жолооч Ц /40 настай/ ил гэмтэлгүй ч  сэтгэл санааны цочролд орсон байдалтайгаар сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин автомашины чингэлэгт байсан  ачааны 20 орчим хувийн бүтээгдэхүүнийг гаргасан үлдсэн хэсэг нь усанд урссан талаар  эх сурвалж мэдээллээ.