Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Богд Хан-Уулын Нүхтийн аманд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдөр ОБЕГ хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын 64 албан хаагч, 5 автомашин, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргаанаас  13 иргэн, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:20 цагт цурамд оруулсан. Түймрийн улмаас 30 га газар шатсан байна.  

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа