Английн иргэн Жесс Эванс жирэмснийхээ 20 дахь долоо хоногт ихэр хүүхдийнх нь нэг нь тархины өвчтэй амьдрах боломжгүй гэдгийг мэдсэн байна. Гэхдээ Эванс болон түүний нөхөр Майк нар хүүхдээ гэдсэнд байхад нь авхуулахыг хүсээгүй бөгөөд төрүүлээд донор болгохоор шийдсэн аж. Улмаар ихэр хөвүүд төрсөн бөгөөд Жесс, Тэдди хэмээн нэр өгсөн. Тэдди хүү төрөөд 100 минутын дараа буюу 2014оны 4-р сарын 22-ны өдөр нас барсан байна. Гэхдээ хүүгийн бөөрийг том хүнд шилжүүлэн суулгаж амьдрал хайрлажээ. 












Харин ихрийн өрөөсөн Жесс өдгөө эрүүл бойжиж байна