Энхтайваны гүүрийн ачааллыг бууруулах хоёр гүүр баригдаж эхэллээ
2015/04/27
Нийслэл дахь шинэ бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Энхтайвaны гүүрний ачааллыг бууруулах 2 гүүр нэг нүхэн гарц бүхий бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 1.5 км замд 9.6 м болон 48.6 м урт гүүр байгуулагдах юм. Мөн 22 м урттай нүхэн гарц төмөр замыг нэвтэрч хийгдэнэ. Автозамаас гадна бүрэн гэрэлтүүлэг, явган хүний зам хийгдэх юм.
48.6 м гүүр нь 14.5 м өргөнтэй 4 эгнээ 2 урсгалтай хийгдэнэ. Харин хараагүйчүүдийн нийгэмлэгээс Энхтайвaны гүүрэн доогуур тавигдах туслах зам нь 2 эгнээ 7 метр өргөн тавигдахаар болсон. Ингэснээр нарны гүүрийг давалгүй паркийн баруун урд уулзвар хүртэл явах боломж бүрдэх юм.
Шинэ зам ашиглалтад орсноор Энхтайвны гүүр, нарны гүүр, замын цагдаагийн призер гарцын ачаалал эрс багасах боломжтой болох юм.
Зочин · 2015/12/08
setgegtel vldeesen 275 dorj
Зочин · 2015/12/08
аынхбирт срхао
Зочин · 2015/12/08
шааааааааааа
Зочин · 2015/04/29
ashgui dee