Италийн загвар өмсөгч, шоу нэвтрүүлгийн оролцогч Роси Мадзиулли хэмээх энэ бүсгүй хөлбөмбөгийн "Парма" багийн хөгжөөн дэмжигч. Түүний хөгжөөн дэмждэг багийн санхүүгийн асуудлыг шийдэж өгвөл цэнгэлдэхэд тайчиж  бүжиглэхэд бэлэн байгаагаа амласан байна. "Парма" багийг 20 сая еврогоор ирэх сарын 6-ны өдөр гэхэд зарах шаардлага байгаа аж.