Үзэсгэлэнт Фижи аралд жуулчид ихээр ирдэг. Тэр ч утгаараа үйлчилгээнүүд дээд зэргээр хөгжсөн байдаг бөгөөд завин зоогийн газрын үйлчилгээ сүүлийн үед газар аваад байна. Нэг удаад ийм завин зоогийн газар 100 орчим хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тав тухыг бодолцон бүхий л үйлчилгээг багтаасан байлаг ажээ.