УИХ-ын гишүүн Г.Уянга golomt.org байгууллагынхны өгсөн ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр охид, экс болон залуу амрагтаа нийтдээ 7 тансаг байр гадаадад худалдаж авч өгсөн гэх.

Гэвч С.Баяр энэ бол худлаа, намайг шалгаж өгнө үү хэмээн АТГ-т хандаад буй. Харин
энэ 4 сарын 23-ны өдөр Москва хотын Шерементьево нисэх онгоцны буудал дээр найз хүүхэнтэйгээ онгоц хүлээгээд сууж байгааг нь ДМ-ийн гишүүн зургыг нь  аван баримтжуулжээ.  ДМ хөдөлгөөний гишүүд "АТГ одоо энэ зурган дээр байгаа хүүхнийг тогтоож түүний нэр дээр байсан ямар хөрөнгө хөдөлгөөнд орсоныг нь тогтоох хэрэгтэй" хэмээн жиргэжээ. Энэ бүсгүй С.Баярыг  үрийн зулай үнэрлүүлсэн  залуу гэргий 
нь үү, охин уу, танил уу гэдэг нь баттай бус юм. Ямартай ч залуу эхнэрийнх нь зураг хэвлэлээр огт тарж байгаагүй билээ.