Ц.Наранжаргал Жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо
2015/05/15
Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад уржигдар эхэлсэн. Манай тамирчид тэмцээнийг амжилттай эхлүүлж эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа түрүүлсэн бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.
31 орны 210 жүдоч оролцсон уг тэмцээний сүүлийн өдөр -70 кг-д Ц.Наранжаргал алтан медаль авлаа. Мөн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медалийн болзол хангалаа.
Ингэснээр манай шигшээ баг 2 алт медаль, 2 мөнгө, 3 хүрэл медаль, хоёр 5-р байр, гурван 7-р байрт шалгараад байна. Манай улс багийн дүнгээрээ 3-р байранд ороод байна. Медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт гаргасан тамирчиддаа баяр хүргэе!
Зочин · 2015/05/15
Ta buhendee ulam ih amjiltiig husie