"Сити" дээд сургуулийн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг “Graduation show -2015” арга хэмжээ 5-р сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг шоу нь "Сити" дээд сургуулийн Дизайны факультет болон Гоо заслын тэнхимийн төгсөгчдийн мэргэжлийн уралдаан бөгөөд маш өрсөлдөөнтэй болдог. Тэр ч утгаараа жилийн жилд чанаржиж байдаг уг шоу энэ жил  ширүүхэн өрсөлдсөн.  Улмаар төрөл бүрт шилдгийг  тодруулсан юм.  

Интерьер-Архитектурын төрөлд:

  • Хамтран ажиллагч байгууллага “Таван Орд” ХХК нэрэмжит шагналаар “Лемон 7” баг “Дизайны сургуулийн интерьер, экстерьерийн шинэчилсэн төсөл”
  • Шилдэг бүтээлээр “Хостулга баг” оюутан Т.Баттулга, Ц.Хосбаяр нарын “Амралт аялал жуулчлалын төвийн интерьер, экстерьерийн төсөл”

Компьютер график дизайны төрөлд:

  • Дизайны факультетын нэрэмжит шагналаар Ч.Номин “Эрэлхэг хүү” тоглоомын концепт

Гоо сайхны төрөлд:

  • Шилдэг үс засалт оюутан Э.Болортуяа
  • Шилдэг make up оюутан С.Ану

Хувцас дизайны төрөлд:

  • Шилдэг бүтээлээр Цэцэгдарь “Innovative” коллекц тус тус шалгарсан байна.  
  • Дизайны факультетын нэрэмжит шагналаар “ХД II” баг “Art composition” коллекц
  • Дизайны факультетын нэрэмжит шагналаар оюутан Б.Уянга, Б.Буяндэлгэр “Sighing wind” коллекц
  • Хамтран ажиллагч байгууллага “Асралт Баянхайрхан” ХХК нэрэмжит шагналаар оюутан З.Ариунтуяа “Anna mars secret” коллекц
  • Хамтран ажиллагч байгууллага “Зорбиом” ХХК нэрэмжит шагналаар оюутан С.Сарнай “MonRose” коллекц тус тус шалгарсан юм.

 

 “Сити” дээд сургуулийн төгсөгч,  “Graduation show -2015” “Зорбиом” ХХК нэрэмжит шагналтан  загвар өмсөгч, дизайнер С.Сарнай: “Өнөөдөр би гоёлын даашинзны  төрөлд оролцсон.  Коллекц маань зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Хулдаасаар корсет хийсэн.  Анх хулдаасаар цүнх хийе гэж бодож байсан. Санаагаа ургуулаад хувцас хийж үзье гээд  корсет хийсэн байгаа.  Даваасүрэн багшаар удирдуулсан” гэдгийг тэрбээр хэлж байсан.  Олон улсын  тавцанд  Монгол улсын нэрийг өндрөөр гаргаж,  загварын  ертөнцөд   амжилттай яваа С.Сарнайгаар  сургуулийнхан нь  бахархаж явдагаа хэлсэн бөгөөд тэрбээр шоуны  ширүүхэн өрсөлдөгчдийн нэг байлаа.  

"Сити" дээд сургуулийн Дизайны факультетийн декан Б.Энх-Оч: Төгсөгчдийн тайлан тоглолт гэж хэлж болох энэхүү арга хэмжээ маань  тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Дизайны факультет болон Гоо заслын факультет нийлж буюу үсчин гоо сайханч, make-up artist-уудтай загварын шоу, интерьр дизайнер, график дизайн, мультимедиа чиглэлийн төгсөгчдийн бүтээлийн тайлан гээд  таван шоуг хамтатгаж хийж байгаа нь энэ жилийн шоуны онцлог оршиж байгаа.  Шоуны цар хүрээ жилийн жилд тэлж, Мэргэжлийн салбар байгууллагын төлөөлөл оролцож байгаагаас харж болно.  

“Сити” дээд сургуулийн хувьд оюутнуудаа хөгжүүлэхэд, тэднийг ажлын байранд зуучлах,  туршлагажуулахад голлон анхаардаг.  Тэр ч утгаараа  жил бүрийн шоуг  мэргэжлийнхэн үзэж сонирхон боловсон хүчнээ авдаг байна.  Тиймээс  сургалтын чанарт анхаарч  жилийн жилд  шоу чанаржиж байгааг  хэлж байлаа.  Ингээд  "Сити" дээд сургуулийн төгсөгчдийн “Graduation show -2015” бэлтгэсэн гэрэл зургуудыг  хүргэе.