Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг С.Өлзийхүү. 

Тэрбээр анх Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лорагийн дүрд тоглож байжээ. Тухайн үед өндөр өсгийт, богинохон банзал өмсч үзээгүй байсан болохоор биеэ үнэлэгчийн дүрд тоглох амаргүй байсан гэдэг. 

Үүний дараагаар “Батзаяа ба түүний нөхөд” тоглолтод оролцож хошин урлагт хөл тавьжээ. Өдгөө "Шилдэг өнгө" продакшинд ажилладэг. 

Цог, жавхаалаг жүжигчин бүсгүй маань өөрийгөө мундаг жүжигчин гэж үнэлдэггүй гэнэ лээ. Учир нь тайзан дээр гарах бүрдээ нэг зүйлийг мэдэж хоцордог учраас жүжигчин бол сурч дуусдаггүй сайхан мэргэжил хэмээдэг. Түүний охин Х.Баярмаа мөн л урлагт хөл тавьсан. Охиныг нь харсан хэн бүхэн яг ээж гэлцдэг. Жүжигчин ээжийн залуужсан хуулбар гэмээр хөөрхөн охин нь дэлхийн миссийн тэмцээнд хүртэл хүч сориод авсан удаатай.  

Ингээд С.Өлзийхүүгийн залуу насы гэрэл зургаар аялуулья.

Д.Ана