Гэр бүлийн сэтгэл зүйч хэр бол
2015/05/20
Би гэж хүн яахаа мэдэхгүй ингээд захиа бичиж сууна. Нэрийг маань нууцлаад захиаг маань гаргаад өгөөрэй.
Би нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулаад 15 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай хоёр биенийхээ сайн мууг мэдэлцсэн. Бидний хувьд хосуудын үзэх ёстой бүхнийг үзсэн гэж хэлж болно. Гэхдээ нөхөр бид хоёр сүүлийн үед байнга хэрэлдэх боллоо. Хаанаас нь ч эхэлмээр юм дээ. Бүү мэд. Нөхөр бид 2 бизнес хийгээд үнс болтлоо өртэй болтлоо шатсан юмаа. Тэгээд нөхөр гадаадад 5 жил ажил хийнэ гээд явсан юм. Би ч эндээ хүүхдүүдээ хараад, явуулсан мөнгөөр нь өрөө дараад, цалингаараа хүүхдүүдээ тэжээнэ гэсэн юм. Бид зорилгодоо хүрч одоо хөл дээрээ тогтохоор ажиллаж байгаа. Гэхдээ тусдаа олон жил болсон болохоор хэн хэнийхээ үгийг авахгүй зөрүүдлэх гээд маргаад байдаг боллоо.
Хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэж маргадаггүй. Гэхдээ 2уулаа байхдаа байнга л хэрэлддэг. Хэрэлдэх бүрт элдвээр хэлнэ. Би бараг энд зүгээр хэвтэж байгаад хүүхдүүд аяндаа өсөж том болоод би банзалтаад яваад байсан юм байхаа. Тэгсэн яг үнэндээ би хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй сайн хүн болгохын төлөө л цаг наргүй илүү цагаар ажилласан. Явуулсан хэдэн цаасыг нь өөртөө нэг удаа зарцуулалгүй амьдралаа л гэж явсан. Тэгэхээр нь гомдоод байх юм.
Нөхөртөө гэр бүлийн сэтгэл зүйчид хандах уу? чи бид 2 олон асуудлыг даваад гарсан улс. Ийм юмнаас болж маргамааргүй байна гэхээр тэгий л гэдэг. Тэгсэн хэрнээ байнга муудалцаад байна. Ийм асуудлаар сэтгэл зүйчид хандах уу? Хэр бол? Хандаж байсан хүмүүс байвал надад зөвөлгөө өгөөрэй.
Зочин · 2015/05/21
ёстой л бие холдвол сэтгэл холдоно гэдэг нь л болж.
Зочин · 2015/05/20
kkk naad nuhur chine hairgui bol gartaa aajim aajimaar oruul tegeed umnuu sugduul
Зочин · 2015/05/20
gertee evtei 4 amitanii zurag tahi tegeed l zvgeer dee