Сүүлийн үед дутуу төрсөн ургийг ил задгай хаях тохиолдол гарсаар байна.  Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Өрхийн эмнэлгийн дэргэд бохирын сувганд ураг байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын  дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 3 орчим сартай ураг байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Цагдаагийн байгууллагаас  уг хэргийг шалгаж эхлээд байгаа юм байна.