2015 оны 5 дугаар сарын байдлаар манай улсын 3 иргэн ял эдэлж, 1 иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр 1 хүн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр 2 хүн хоригдож байгаа бөгөөд 1 хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байна. 

Ял эдэлж байгаа 3 иргэд бүгд 1-р зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.

 

Манай Прага дахь ЭСЯ-наас Чех Улсын хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна. Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьжээ.

Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.