Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 2015.05.25-ны 11 цагт барилгын  2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ хэрэгт мэргэжлийн хяналт болон  цагдаагийн байгууллаагаас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа юм байна.  

Энэ хэрэгтэй холбоотойгоор  ШШГЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.  Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

 

ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны баригдаж буй 2 давхар конторын барилга дээр ажиллаж байсан хүмүүжигч барилгаас унаж бэртсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан албан ёсоор дараах мэдээллийг хийж байна.

            Осол болсон өдөр буюу 5 дугаар сарын 25-ны өдөр тухайн барилга дээр ажил гүйцэтгэж байсан хүмүүжигчдийг ажилд гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан зааварчилгаа өгч, хамгаалах малгай, бүс, бээлийгээр хангаж, гарын үсэг зуруулжээ.

            Гэтэл ажлын явцад хүмүүжигч Т-нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өөрийн санамсар болгоомжгүй байдлаас тус өдрийн 11 цагт 55 минутад уг барилгаас унаж бэртсэн хэрэг гарсан.

            Одоогоор хүмүүжигч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.