Тони Блэйр гэдэг энэ хүн америкийн ерөнхийлөгч Жорж Буштэй нийлэн Ирак орныг хэрхэн сүйрүүлснийг бид мэдэж байгаа. Одоо энэхүү Тони Блэйр Монгол улсын засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаа юм гэнэ.

Үүнийг манай эрх баригчид дэмжиж халуун дотноор хүлээж авсан ажээ. Тэр дундаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн ихээр дэмжиж байгаа ажээ. Тэрээр ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа Оюу Толгойн талаар ярилцахаар урьдчилан тохирсон гэнэ.

Тони Блэйр гэдэг хүн нэгэн бүхэл үндэстний цөмийн бөмбөгтэй хэмээн гүтгээд зүгээр л газрын хөрстэй тэгшилчихсэн. Өнөөдөр Ирак орон ямар тогтворгүй байдалтай байгааг бид орой бүр телевизээр харж байгаа. Хаа сайгүй амиа золиослогч бөмбөг дэлбэлж амьдрах байтугай, амьд явах баталгаа ч алга болсон. Ирак орон хүн төрөлхтний хамгийн тогтворгүй улс болсон. Үүнийг хэн хийсэн бэ гэхээр өнөөдөр манай эрх баригчдын шүтээд байгаа Тони Блэйр.

Нөхөр зөвлөгч Тони Блэйр Чингис бондын санхүүжилтээр босож байгаа төслүүддээр зөвлөх юм гэнэ. Тэр хүн төмөр зам, авто зам, гэр хорооллыг барилгажуулах, Улаанбаатар хотын метроны төслүүд дээр зөвлөх юм гэнэ. Энэ бол сайхан халхавч шүү. Үүний цаана мэдээж Оюу Толгойн гэрээг энэ хэвээр нь үргэлжүүлж, монгол орныг нэг мөсөн цөлмөх л ганц зорилготой. Тони Блэйр шиг хүмүүсийн зорилго ийм л байдаг. Тэд хэзээ ч зорилгоосоо буцдаггүй. Тони Блэйр бол товчхондоо эдийн засгийн алуурчин. Гэхдээ шалгарсан, хамгийн дээд зиндааны шилдэг нь гэж тодорхойж болно.

Тэр бол инээж байгаад л үндэстний устгаж чаддаг. Түүний хувьд тухайн орон сүйрнэ үү, байна уу хамаа байхгүй. Зүгээр л авах ёстойгоо аваад л хаячихаад явна. Тэр хүнд Монгол бол зүгээр л хашаанд байгаа хонь.

Ийм л хүнийг манай ардчилсан эрх баригчид зөвлөгчөөр авч байгаа нь ухаангүй үйлдэл. Үүнийг ард түмэн зөвшөөрөх ёсгүй. Гэвч эрх баригчид ард түмнээс нууцална. Өнөөдөр эрх баригчид нээллтэй, ил тод байдал гэж аман дээрээ хэлэх тусмаа л бүх зүйлээ нууж байна. Энэ бол хамгийн аюултай. Тони Блэйрыг засгийн газрын зөвлөгчөөр ажиллах талаархи амар тохироо аль гурван сарын өмнө хийгдчихээд байхад монголчууд өнөөдөр мэдэж байна. Үүнийг тэгээд ил тод байдал гэх үү. 

Тони Блэйр мэтээр зөвлүүлэхгүйгээр төрөө аваад явчих мэдлэг чадвартай оюунлаг залуус олон байна. Гэвч тэдний үл тоож эдийн засгийн алуурчныг хотондоо оруулж байгаа эрх баригчдыг огцруулахад ч багадна.