Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ БНӨСУ-д зохион байгуулагдсан ДАНКОН Марш /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/ 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсон тэмцээнд бахархам амжилт үзүүлж тэмцээний бүх цаг үеийн рекордыг 02 цаг 07 минут болгон шинэчлэн, түрүүлж бахархам амжилт үзүүлжээ.  ДАНКОН Марш тэмцээнд Монгол улсын 11  энхийг сахиулагч оролцсноос ийнхүү амжилт үзүүлсэн байна

 Ангийн ахлагч М.Бат-Эрдэнэтэй хамт  Хятад, Непалийн энхийг сахиулагчид хүчтэй өрсөлдсөн ч  “бараагүй” ажээ. Дашрамд дуулгахад  уг тэмцээнд Хятадаас хамгийн олон буюу 82 энхийн сахиулагч оролцсон байна.

1972 оноос хойш Кипр улсад Данийн  зэвсэгт хүчин энхийг сахиулах болсноор энэхүү тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн байна.  Олон улсын энхийг сахиулагчид  оролцдог уг тэмцээн 25 км, эсвэл 100 км-т гүйдэг ажээ. 

А.Баярмаа