1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхлээд 17 настайдаа  Азийн мөнгөн медаль хүртсэн  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмааг танихгүй хүн үгүй.

 

 

Тэрбээр элдэв хэл аманд өртөөд байдаггүй. Үе үехэн сэтгүүлийн нүүрийг чимдэг тамирчин эмэгтэй.  Харваач, баатар бүсгүйн дүрд хувирч байсан тамирчин маань энэ удаад тун эмэгтэйлэг болжээ.

Дашрамд дурдахад, О.Гүндэгмаа гавьяат саяхан АНУ-ын Форт Бинен хотод болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медалийг ихэрлүүлсэн билээ. Мэргэн буудагч тамирчин маань 25 метрийн төрөлд аваргалж, хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртэж, 2016 оны Олимпийн эрхээ баталгаажуулаад авсан.

 

Д.Ана