Удтал хүлээлгэсэн дуучин Хүрэлээгийн “Би дурлана” шинэ клип мэндэллээ
2015/06/09
Дуучин Хүрэлээ буюу Ш.Хүрэлбаатар ээлжит шинэ клипээ цацлаа. Тэрбээр энэ удаад хосуудын үнэнч хайрын тухай өгүүлжээ. "Би дурлана дууны үгийг Х.Соёмбо, аяыг О.Хүрэлбаатар зохиосон аж.
"Хайлаад байна уу даа уринаар бударсан цас
Хайргүй үлдсэн сэтгэл эзэнгүй
Хавраас би асууя, чамайгаа асууя
Харц тулгаран чамдаа би дурласан" хэмээн дуугаа аялан галзуу дурлалын эзэнтэйгээ хайрын болзоогоо мөнхлөөрэй залуус минь.
Ингээд шинэхэн клипийг хүргэж байна.
Д.Ана