Догшин сахиустай  гэгддэг Ноён уулыг тахих ёслол, бэсрэг наадам маргааш  болох гэж байна.  Уг арга хэмжээг “Гэрлийн өргөө” холбоо, Мандал сумын иргэд,  “Ноён уулаа аврах хөдөлгөөн”, Монголын ардчилсан холбоо, Босоо хөх Монгол, Мандал сумын залуучуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм байна. Уг арга хэмжээнд оролцох хүмүүс өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс  06-р сарын 12-ны өдөр 12  цагаас нэгдсэн унаанд суух боломжтой.  Байгал, дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хэн бүхэн оролцож болох арга хэмжээнд оролцох иргэд хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэйг зохион байгуулагчид хэлж байлаа.