Хүн шүргэчихээд хэргийн газраас зугтлаа
2015/06/12
Өнөөдөр 11 цагийн орчим Чингисийн талбайн баруун үзүүрт буюу МҮЭ-ын орчим 03-49 УБҮ улсын дугаартай Ланд-200 маркийн машин хүн шүргэсэн хэрэг гарлаа. Хүн шүргэсэн албаны машин зогсох нь битгий хэл хэргийн газраас зугтсан юм. Тэгвэл уг машин өмнө нь дүрэм зөрчсөн бөгөөд торгуулиа төлөөгүй нь дараах баримтаас харагдаж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч хүн бүрт дүрэм ижилхэн үйлчлэх ёстой. Гэтэл дүрэм зөрчиж торгуулиа төлөөгүй, хүн шүргэсэн жолоочид ямар харицулага тооцох талаар Замын цагдаагийн газраас тодруулахад: Хэргийн газраас оргон зайлсан бол Эрүүгийн хуулийн 216-д зааснаар шийтгэдэг. Хохирлын хэмжээнээс хамаарч торгууль, шийтгэл, ялыг онооно гэв.
Эрүүгийн хуулийн 216.1-д Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2015/06/12
ene odoo hudlaa ****haa bolimoor ym zugtsan gene uu
Зочин · 2015/06/12
Одоо замын цагдаагийн нөхдүүд яахыг нь харъя