Нэгэн эр Африкт хүнд шархдсан шар шувууг аварсан байна. Улмаар гэртээ  хоёр сар байлгасны эцэст шар шувуу тэнхэрсэн бөгөөд байгалд тавьсан ч эргэж ирэх болсон байна. Өдгөө шар шувуу гэрийн тэжээмэл мууртай сүрхий найзууд болсон гэнэ. Гэм нь шар шувуу анд гардаг бөгөөд орой бүр үхсэн хулгана, элдэв төрлийн хорхой цуглуулах болжээ. Эзэн нь болиулах гээд чадахгүй байгаа гэнэ.