Дэд сайд Д.Атармаа автомашины осолд оржээ
2015/06/15
Эрүүл, мэнд, спортын дэд сайд Д.Атармаа автомашины осолд орсон харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр нөхрийн хамт явж байсан бөгөөд ослын улмаас нөхөр нь газар дээрээ нас баржээ.
Эр сурвалжийн хэлж буйгаар дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал тааруухан байгаа гэв. Одоо тэрбээр ГСҮТ-д эмчлүүлж байгаа юм.