"Милл" кино компани, "Нүдэн" филмын дэлгэцийн уран бүтээл "Made in Ulaanbaatar" УСК нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм. 

   Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хэдийн хүлээж чадсан эрхэм уран бүтээлчид маань бүтээжээ. 

   Адал явдал, инээдэм, ухаарлыг нэгэн дор мэдрүүлж чадах "Made in ulaanbaatar" киноны нээлтийн үйл ажиллагааны фото зургаас хүргэж байна.