Ажлаас хууль бусаар халагдагсадад 2 тэрбумыг төсөвлөсөн ч 51 тэрбумыг гаргаж өгөх шаардлагатай болжээ
2015/07/01
Засаг солигдох бүрт төрийн албыг төрлийн алба болгодог бичигдээгүй хууль үйлчилдэг. Харин шинэхэн дарга нар төрлийн эсвэл танил хүнээ ажилд авахдаа хууль зөрчдөг нь маргаан дагуулж Захиргааны хэргийн шүүхэд хандахад хүргэдэг нь нууц биш. Өнгөрсөн жил 51 тэрбум төгрөгийг ажлаас халагдсан хүмүүст өгөхөөр болсон байна. Үүнээс 29 төгрөгийг яаралтай гаргах шаардлагатай байгааг өчигдөр Хууль зүйн сайд хэлж байлаа. Дээр дурьдсан 51 тэрбум төгрөг бол зөвхөн шүүхийн шийдвэр гарсан. Үүний цаана нь Захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдүүлээгүй улс тэдгээр хүмүүсийн асуудал шийдэгдвэл энэ тоо хэд болж өсөх нь тодорхойгүй юм.
Харин төрийн албан хаагчийг халсан сайд, дарга нарын алдаатай энэ үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй. Шударга үнэнчээр татвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс 51 тэрбумыг гаргана. Уг нь улсаас энэ төрлийн хэрэгт зарцуулаг гэж 2014 онд хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм билээ. Тэгтэл өнгөрсөн жил төсвөө 25 дахин хэрүүлсэн байгаа нь манай сайд дарга нар хичнээн “мунхаг” болохыг харуулж байна.
Үүнээс гадна АТГ-аас явуулсан мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 93 бүртгэгджээ. Энэ нь хамгийн өндөр хувь болж байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум 145.4 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Төрийн албыг төрлийн алба болгосон дарга нар хэрхэн дураараа авирлаж байгааг харуулсан судалгаа юм.
2014 онд 2700 хүн төрийн албан хаагч болсон гэж байгаа. Ингэж нэмэгдлээ гээд төрийн албан хаагчийн ааш, ажлын ур чадвар дээрдээгүй гэдгийг ярих хүн нэгээр дутахгүй. Дарга нар дураараа авирлаж болдог гэсэн энэ тогтолцоог халж, хэрвээ хэн нэгнийг үндэслэлгүй халсан гэдгийг шүүхээс тогтоовол тухайн даргаас нөхөн төлбөрийг нь гаргуулдаг болгох саналыг дэвшүүлж байна. Хэмжээлшгүй эрхт дарга нарын жолоог ингэж татахгүй бол ажлаас хууль бусаар халагдаж нөхөн төлбөр авч байгаа иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй үнэн.
А.Баярмаа
Зочин · 2015/07/03
бүх төрлийн ченжүүдээс бүрдсэн ардчилсан нам улс орныг дэлхийн түүхэнд байхгүй богинохон хугацаанд тартагт нь тулгаж дампуурууллаа.гиннест бичигдэх топ амжилт шүү.
Зочин · 2015/07/01
Энэ ардчилсан намынханд туршлага сэтгэл 2 дутаж байна. Миний үеийн хуучны кадрууд бол аль нь болох зөв зүйл хийхийг зорьдог хийдэг байлаа. Буруу зүйл хийвэл үр хүүхдэд гай болно гэсэн сэтгэхүйтэй байлаа шдээ.Тэгээд ч гэнэт их идвэл гэдсэнд цөвтэй гэдэг хуучны үг байдаг даа.Бас хийх зүйлүүдээ маш сайн төлөвлөж чаддаг байсан. Тэр төлөвлөгөө нь маш сайн бодож хийсэн байдаг учир алдагдалтай үйлдэл хийдэггүй, харин ч ашигтай үр дүн сайтай байдаг байсан юм шүү дээ
Батхүү · 2015/07/01
АН сонгуульд орохдоо 40-50,000 ажлын байр бий болгоно гэж суртачилсан би их олзуурхаж байлаа гэтэл төсвөөс захиргааны ажилтан л бэлдсэн энэ мөн тэнэглэл шүү