Дөрвөн жил тутам болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон.  2015оны 6-р сарын 15-с 7–р сарын 2-ныг  хүртэл Москва, Санктпетербург хотноо болсон уг уралдаанаас  МУГЖ Г.Ариунбаатар эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль хүртжээ.  МУГЖ Г.Ариунбаатарын  хувьд ОХУ-ын  жүжигчин Дарим Линховоинтой урт хугацаагаар бэлтгэл хийж уг уралдаанд орсон байна.  

 

Хөгжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд 39 орны 500  гаруй уран бүтээлч видео илгээснээс эрэгтэй гоцлол дууны төрөлд 40 дуучин тэнцэж Монголоос таван дуучин шалгарч оролцохоор болсон  байна.  Уг уралдаан нь 4 үе шаттайгаар явж эхний шалгаруулалтаас 20, дараагийнхаас 10, эцсийн шатанд дөрвөн дуучин үлдэж эцсийн шалгаруулалт хийгдсэн байна.

Уралдааны тэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.

 

А.Баярмаа