Бид хөлдөж үхэх ёстой юу…
2013/06/14
Ерөнхийлөгчийн сонгууль гээд биднийг ухаанаа тавиад туучихсан хойгуур цаад олигархууд чинь чинь ёстой заваарч өгч байна. Арав гаруй жил ярьж байгаа ДЦС-5 асуудал ахиад л бүтэхгүй болжээ.
Та бид удахгүй шинэ станцтай болно гэж итгэж байсан маань лөөлөө болов. Тэгээд энэ олон шинэ орон сууц мууц гэдэг худлаа болов. Ямар балдуушаараа тэр олон орон сууцыг халааж, цахилгаанаар хангах юм ?!
Саяхан л Ерөнхий сайдаасаа эхлээд Эрчим хүчний сайд нь “одоо л бид эцэслэн таг шийдлээ”, “одоо ёстой өөрчилнө” гэж байхгүй гэж ноднин хэлж байсан. Тэгснээ газар нь “бага” байна гэсэн.
Газар дээр нь “өмчтэй” хүмүүс байсныг Э.Бат-Үүл дарга “мэдээгүй” юм байна лээ гэсэн. Тэгээд “газар” нэмж өгсөн. Ерөнхий сайд “одоо ёстой бат”, “ёстой хөдлөхгүй” гэж ам шүдээ өгсөн.
Тэр нь Хөлийн Голын хөндий буюу “Ургах Наран” хорооллын” нутаг юм. Бид телевизээр залхтлаа харсан даа. Тэгсэн чинь одоо бас болохоо байж гэнэ…
Одоо Багануурт барина гэнэ ээ. Ингээд ДЦС-5 барих ажил цаасан дээрээ 7 дахь удаагаа өөрчлөгдөв…
Энэ 5 дугаар сарын 9-нд Эрчим хүчний сайд М.Сономпил ДЦС-5-ын байршил дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх албан тоотыг Байгал орчны яаманд хүргүүлжээ. Энэ нь ч гэсэн их “оройтсон ажил” юм.
Гэтэл нөгөө яам нь ямар ч хариу өгөөгүйгээр үл барам үнэлгээ хийх ажлаа ч эхлээгүй байна. Энэ нь “эсэргүүцэл” үзүүлж буй нэг хэлбэр юм. Шалтгаан нь “материал дутуу”. Шог ш дээ…
Энд Засгийн Газар хоёр нүүр гаргаж байна. Нэг яам нь “бүтээн байгуулах” гэдэг, нөгөө нь “гацаадаг”. Ингэж “бүтээн байгуулна” гэж байдаггүй юм. Монголын Засгийн Газар олигархи бүлэглэлүүдийнхээ зөрчлийг дийлэхээ больсон байна. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь “бүтээн байгуулна ” худлаа чалчиж байна.
Ганц станц барих газраа сонгочихож чадахгүй долоо дахин сольж байж ямар балдуушаа “бүтээн байгуулдаг” юм ?!
Ингээд олигархуудын хачин тэнэг өрсөлдөөнөөс болж Улаанбаатар хот ирэх жил хөлдөх аюулд орох нь гарцаагүй болж байна. Та нарын улс төрийн өрсөлдөөн хамаа алга л даа, Та нар ядахдаа биднийг хөлдөөхгүй байж болно биз дээ, усан тэнэгүүд ээ…
Цахилгаан станцгүй байж Бат-Үүл мянган шинэ байрны шав тавьж, тууз хайчлаад яахийм ?! Өөрөө тэнэг болохоороо Улаанбаатарчуудыг тэнэг гэж ойлгож болохгүй ш дээ. Ц.Элбэгдорж Багануурыг “хөгжүүлнэ” гэж хэлсэнтэй энэ холбоотой нь гарцаагүй…
Бид ямар утгагүй “бүтээн байгуулалтын” тоглоом юм уу ?!
Энд чинь нэг их “онол монол” болоод байх юу ч байхгүй. Үүнийг тайлбарлах шиг амархан юм байхгүй:
1. Монголын эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн олигархи бүлгүүд бондын мөнгө булаацалдан алалцаж байна.
2. Тэд үүний тулд хачин хачин “бүтээн байгуулалтын” төсөл үйл олноор нь зохиосон байна.
3. Тэдгээр үл бүтэх “төслүүдээрээ” нам үл харгалзан улс төрийн зэрлэг өрсөлдөөн явуулж байна.
4. Энэ төслүүдийн өрсөлдөөнд Монгол Улсын бодит эрх ашиг сүйрч байна.
5. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ өрсөлдөөн улам зэрлэг шинжтэй болж, төрийн тогтолцооны нуралтад хүргэх нь гарцаагүй.
6. Хэн ч гэсэн “бүтээн байгуулалт” амладаг тэнэгүүдээс болж сүйрэхийг, үгүй ядаж хөлдөж үхэхийг хүсэхгүй нь ойлгомжтой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
LululemonOutlet · 2013/07/05
Your means of explaining the whole thing in this post is actually good, all be capable of without difficulty know it, Thanks a lot.
RalphLaurenSale · 2013/07/04
Hello! I simply would like to give you a big thumbs up for your excellent info you have got right here on this post. Ill be coming back to your site for more soon.
LululemonCanada · 2013/07/04
It is the best time to make some plans for the future and it is time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you some interesting things or advice. Maybe you could write next articles referring to this article. I wish to read even more things about it!
CheapOakleySung · 2013/07/03
Howdy would you mind ***ring which blog platform youre working with? Im going to start my own blog soon but Im having a hard time making a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal. The reason I ask is because your design and style seems different then most blogs and Im looking for something unique. P.S My apologies for being off-topic but I had to ask!
OakleySungl***e · 2013/06/30
Wonderful article! That is the kind of information that should be ***red around the web. Disgrace on Google for not positioning this put up upper! Come on over and talk over with my site . Thank you =) Oakley Sungl***** Sale
Yoga Clothes · 2013/06/29
I am extremely impressed with your writing skills and also with the layout on your blog. Is this a paid theme or did you modify it yourself? Anyway keep up the excellent quality writing, it is rare to see a nice blog like this one these days. Yoga Clothes
Зочин · 2013/06/15
vnen heljee demjij b.na