МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Уг хэргийг шалгаж байх явцад Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрсэн талаар хэвлэлээр нэг хэсэгтээ л шуугисан.

Гэвч намын нөхөд хийгээд зарим эх сурвалжууд үгүйсгэж байсан. Тэгвэл албаны эх сурвалж шинээр илэрсэн хэргүүдийг түдгэлзүүлсэн байсан ч энэ сарын 4-нээс эхэлж шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ч хэрэгт холбогдолтой хүмүүс Монголд байхгүй байгаагаас шалтгаалж мөрдөн байцаалт удаашралтай байгаа гэнэ.

Д.Дуулим