Энэ жилийн баяр наадмын нэгэн дуулиан бол Монгол төрийн наадмын зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарч барилдах тухай маргаан байлаа.

Харин А.Сүхбат аварга бөхийн барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ маргаан өчигдөр шийдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр "Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ" гэсэн юм. Тэгэхээр Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд тэргүүлж барилдах болж байна.