Өнөөдрийн азарганы уралдаанд 170 гаруй хурдан чандаст азарга уралдах юм байна. Азарганы уралдааны зам 23 км байсан бол 21 км болгосон байна.

Учир нь энэ жил бороо хур муутай ган гачигтай, уралдааны зам хэтэрхий хуурайшилттай байгаагаас гадна хэт халах төлөвтэй байгаа учир дээд гурван насны уралдах замыг ийн хоёр километрээр хасчээ.

С.Алт