“Универсиад” наадмаас алт, мөнгөн, хүрэл медаль хүртсэн Э.Даваахүү, Э.Бадамгарав нар эх орондоо ирлээ
2015/07/12
Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна.
2015-07-107-ны өдөр Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “АПУ” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртсэн.
Мөн “АПУ” ХК-ийн тамирчин, ОУХМ Энхнтайваны Даваахүү 10 метрийн Хийн гар бууны төрөлд 575 оноогоор шигшээ 8-д шалгаран финалдаж Универсиад наадмын Аварга боллоо.
Эрэгтэй буудлагын багийн тамирчид болох Э.Даваахүү болон Э.Бадамгарав нар нь ах дүүс бөгөөд тэд олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан Монгол улсын шилдэг тамирчид юм. Тэд өнөөдөр үүрээр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг гэр бүлийнхэн нь тоссон юм.