Э.Оюунболд Гарьд цолны болзол хангаж, үзүүр түрүүнд барилдахаар боллоо
2015/07/12
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа үргэлжилж байна.
Наймын даваанд Завхан аймаг Их-Уул сумын харъяат Улсын Гарьд Б.Гончигдамба, Увс аймаг Давст сумын харъяат Улсын Арслан П.Бүрэнтөгс, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Харцага Энхтөгс Оюунболд , Архангай аймаг Хашаат сумын Улсын Заан Ч.Санжаадамба нар тунасан.
Дөнгөж сая Улсын заан, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд УГ Б.Гончигдамбаар найм давж Монгол улсын Гарьд цолны болзол хангалаа.
Улсын заан, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд Монгол улсын хамгийн залуу Заан цолтон болж байна. Тэрбээр 23 насандаа Улсын харцага, 25 насандаа Улсын заан цол хүртсэн юм. Улмаар сая найм давж Монгол улсын Гарьд болох нь ээ.