УЗ Э.Оюунболд, УА П.Бүрэнтөгс үзүүр түрүүнд үлдлээ
2015/07/12
Улсын заан, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд УГ Б.Гончигдамбаар найм давж Монгол улсын Гарьд цолны болзол хангасан. Дөнгөж сая Увс аймаг Давст сумын харъяат Улсын Арслан П.Бүрэнтөгс Архангай аймаг Хашаат сумын Улсын Заан Ч.Санжаадамбаар найм давж үзүүр түрүүнд туналаа.
Хэрвээ Улсын заан, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд энэ жилийн наадамд түрүүлбэл Улсын Арслан цолтой болох юм. Харин Увс аймаг Давст сумын харъяат Улсын Арслан П.Бүрэнтөгс 9-ын даваанд ялбал Улсын Аварга болох юм. Түүний хувьд улсын наадамд хоёр дахь удаагаа үзүүр түрүүд тунаж үлдээд байна.
Улсын заан, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Энхтөгсын Оюунболд Монгол улсын хамгийн залуу Заан цолтон болж байна. Тэрбээр 23 насандаа Улсын харцага, 25 насандаа Улсын заан цол хүртсэн юм. Улмаар сая найм давж Монгол улсын Гарьд цолны болзол хангасан. Харин энэ жилийн наадмаас Улсын аварга төрөх үү? Улсын Арслан төрөх үү гэдэг нь тун удахгүй тодрох болно.