Ээлжит бус чуулганы элдэв сураг
2015/07/31
Цагтаа тас тэврэлдэж үзсэн АН, МАН хоёр энэ удаад ердөө долоон сар орчим найзлаад тангараг тасарснаа улсын баяр наадмын өмнөхөн зарласан. АН-ынхан эв эвдрэлцэж, элэг дордойсноо наадмын хуушууртайгаа хамт идчихсэнгүй ажээ.
Тэдний уур хилэн хэвээр, нам дотроо ч хагарал эвдрэлцээн байгаа бололтой. Энэ нь УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулж МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр 156 тоот захирамжаа гаргаснаар илэрч байна. Уг захирамж хэдийгээр УИХ-ын даргын гарын үсэгтэй ч нидэр дээрээ Ардчилсан намын бодлогын илэрхийлэл гэж болох юм. Ирэх даваа гаригт эхлэх ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, тэдгээртэй холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэнэ. Хамгийн эхлээд зарим сайдыг огцруулах, нөхөн томилох асуудал орсон. Энэ нь МАН-ынхны уур хилэнг хүргэж есөн давхар цагаан байшиндаа багтаж ядаж байгаа сураг бий. Энэ намын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ “Улс төрд бий болоод байгаа хямралыг намжаах нь нам бүхний, улстөрчид бидний үүрэг. Манай намын хувьд Монгол оронд өрнөсөн ардчилсан үйл явцын эс ширхэг бүрт саад хийгээгүй.
Харин ч тэр бүхнээ манай намынхан хэлж чаддаггүй, өөрөө өөрсдийгөө үнэлж чадахгүй байна” гэжээ. Үнэндээ МАН-ынхан улс төрийн хамгийн туршлагатай нь бид гэх ч өнөөдөр АН-ынхны атганд орчихоод байгаа шүү дээ. Ээлжит бус чуулганы босгон дээр УИХ-ын даргын захирамж тойрсон үг яриа их байна. Хамгийн гол нь чуулганаар хэлэлцэх сайд нарыг чөлөөлөх, нөхөн томилох асуудал хууль зөрчсөн гэцгээж байна. Учир нь МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн өргөн бариагүй байхад чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын бүр эхэнд нь оруулсан нь процедурын алдаа байж ч болох. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдын асуудлыг өргөн бариагүй гэдгээ хэлээд авч. Бас уржигдар Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой хурлын үеэр намынхандаа “Өргөн барихгүй” гэдгээ хэлсэн гэнэ. Гэхдээ заавал Ерөнхий сайд бус УИХ-ын аль нэг гишүүн сайд огцруулах асуудлыг өргөн барьж болдог.
Гэтэл захирамж гаргахын өмнө хэн нэг нь тийм асуудал өргөн барьсан нь дуулдаагүй. Тэгэхээр УИХ-ын дарга З.Энхболд намын дарга гэдгээрээ дулдуйдан захирамж гаргасан гэж болохоор. Засгийн газрын тэргүүний хувьд МАН-д талтай байгаа нь дуулдах юм билээ. Саяхан улсын баяр наадмын үеэр Хөвсгөлд очихдоо Жанхайн ашлах газар түр тухлахдаа МАН-ынхантай сүрхий сүжирсэн мэдээлэл бий.
Батхүү · 2015/07/31
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Зочин · 2015/07/31
ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН БУЗАР **************** М,А,Н БА ТҮҮНИЙ МУЙХАР МУЛГУУ УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙНА ГЭХЭД ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮМҮҮС ИТГЭЖ БОЛОХ УУ ? ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ЧАДСАН АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАЖ ЧАДНА. ШУДРАГА ҮНДЭСТЭНИЙ ХӨДӨЛГӨӨН 88583399