МАХН-ын Залуучуудын байгууллага “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2015/07/31
МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ/Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ энэ долоо хоногийн эхээр хуралдаж Ерөнхий нарийн бичгээ сонгож, удирдах зөвлөлөө шинэчиллээ.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр Ө.Ганпүрэв олонхийн саналаар сонгогдсон байна.
Тэрээр 1998-1999 онд Мон-Хангай компанид аялал жуулчлалын менежер, 1998-2000 онд Залуучуудын аялал жуулчлалын төвд гүйцэтгэх захирал, 2000-2012 онд “Гүүр” ОУДС-д аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, дэд захирал, захирал, зөвлөх, 2004-2009 онд Бирга тур компанид ерөнхий менежер, 2012-2015 онд Төслийн удардлага хөгжлийн хүрээлэн ТББ-ын дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. Хувийн Их, Дээд сургуулиудын холбооны Баянзүрх дүүрэг хариуцсан захирал, Монголын залуучуудын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт ажилтай. Аялал жуулчлалын менежер, газарзүйн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр.
Тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны тавдугаар сарын 05-ны шийдвэрээр Удирдах зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн даргыг оруулаад 35 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна. Энэ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох шаардлагатай болжээ Энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж энэ удаагийн хуралдаанаар 12 гишүүнийг нэмж сонгосон байна. Ингэснээр АШЁМЗХ-ны Удирдах зөвлөл 31 гишүүний бүрэлдэхүүнтэй болж байгаа аж.
Шинэ тутам батлагдсан тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар улс орны өнөөгийн байдлын талаар хэлэлцээд улс оронд өрнөж буй есөн сэдвийн хүрээнд есөн асуудалыг хөндөж улмаар “Эрсдэлгүй Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдлийн судалгааг АШЁМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд бүлгийн зохион байгуулалттайгаар хийхээр болжээ. Тэд судалгааны дүнгээ нэгтгэн хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлэхээ энэ ондоо багтаж гаргахаар болжээ.
Зочин · 2015/08/02
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/