Дуучин Д.Болд шинэ уран бүтээлийнхээ салхийг "Мартахаасаа өмнө" дуугаараа хагаллаа
2015/08/07
Залуучууд өөрийн гэсэн тэмүүлэл, мөрөөдөлтэй. Харин үүнийгээ хөдөлмөрлөж биелүүлэх хэрэгтэй гэдгийг олонд мэдрүүлж буй залуу бол Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд.
Тэрбээр 1986 онд ХБК-ийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд "Камертон" хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж олон түмнийхээ сонорыг шинэ өнгөөр мялааж яваа.
Одоогоос 10 жилийн өмнө “Хайрын хүч” цомог гаргаснаар Solo дуучны уран бүтээлээ эхлүүлсэн. Үүнээс хойш “Хайрын хүч”, "440Н2","Амьдралын гол дүр", "Only one" цомгууд болон "Bold Central Stadium", "Хайрын хүч" цомгоо гаргасан билээ.
Тэрбээр 2010 оноос эхлэн “Монгол Поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгмийн урлагт цоо шинэ өнгө төрхийг тунхаглан тогтоосон авьяаслаг уран бүтээлч. Өнгөрсөн онд өөрийн 11-дэх цомог болох "Хувцасаа тайчаад шид" нэртэй цомгоо гарган нэлээдгүй шуугианыг тариад авсан. Тэгвэл дуучин залуу маань удахгүй мэндлэх 12 дахь цомгоо олны хүртээл болгохоор уран бүтээлүүдээ туурвиад тун чиг завгүй яваа гэнэ шүү.
Ар араасаа сонсогчдын хүртээл болох шинэ уран бүтээлийнхээ салхийг "Мартахаасаа өмнө" дуугаараа хагаллаа. Шинэхэн уран бүтээлийн клип тун удахгүй мэндэлнэ гэдгийг Дуучин Д.Болд дуулгав. Ингээд та бүхэндээ "Мартахаасаа өмнө" дууг хүргэе.
Зочин · 2015/08/15
mash goy duu boljee
Зочин · 2015/08/07
:like