УИХ-ын гишүүн Г.Уянга  Оюутолгойн гэрээг Дубайд  үзэглэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж байсан. Тэрбээр хэлж байснаа ажил хэрэг болгон тогтоолын төсөл боловсруулжээ. Улмаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Одоогоор   Ж.Энхбаяр нарын 10  гаруй гишүүн гарын үсэг зураад байна. 

Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм. Харин энэ  тоонд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.