10 хувийн урьдчилгаанд хэзээнээс хамрагдах вэ
2015/08/10
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор олон ажил хийж буй. Эдгээр ажлуудынх нь нэг нь иргэдийн зээлээр худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргахаар шийдсэн.
Гэхдээ уг зээлийг олгож эхлээгүй байгаа билээ. Харин холбогдох яамны сайдын зүгээс хийгдэх ажлууд дуусч хөгжлийн банк, Монгол банктай хамтарсан гэрээгээ байгуулчихвал шууд хэрэгжиж эхлэх гэнэ. Энэ талаар Барилга, Хот Байгуулалтын Сайд Д.Цогтбаатар асан “Өнгөрсөн долдугаар сард засгийн газраас журамтай холбоотой бүх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Барилга, Хот Байгуулалтын Яамны зүгээс шалтгаалах зүйл одоо байхгүй. Хамгийн гол нь одоо дараагийн шатны байгууллагууд шийдвэрийг хэрэгжүүлнэ. Мөн 5 яам харилцан тохиролцсон учраас гэрээний зарим хэсэгт засвар хийж, гарын үсэг зурах л ажил үлдсэн. Түүнчлэн үлдэгдэл 20 хувийн баталгааг гаргаж буй Монгол Улсын Хөгжлийн Банкны зүгээс бусад банкуудтай гэрээ байгуулна. Эдгээр шат дараалсан ажлын дараа журам хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хоногоор тоологдох багахан хугацаа үлдсэн гэсэн үг" гэсэн юм.
Мөн 80 ам.метрийн асуудал засгийн газрын хэмжээнд шийдэгдэх ажээ. Өмнө батлагдсан журмууд нь бүгд засгийн газрын түвшинд хийгдсэн болохоор 80 ам.метрийн асуудлыг мөн авч хэлэлцэх юм байна. Энэ нь эдийн засаг хямарсан үед авч байгаа арга хэмжээ учраас нэг үйлдлээр бүх зүйлийг шийдвэрлэхэд эрсдэл үүсэх магадлалтай гэнэ. Тиймээс хэрэгжилтийг шат дараатай явуулж, 10 дугаар сарын нэгнээс өөрчлөлт оруулах юм байна. Үүнээс үзэхэд, 80 ам метр хүртэлх хэмжээтэй байр авч байгаа иргэд 10 хувийн урьдчилгаатай зээл авах бүрэн боломжтой аж.
Харин хөгжлийн банк, Монгол банкууд гэрээгээ үзэглэвэл ажил хэрэг болно. Гэтэл сайдыг албан тушаалаас нь огцоруулсан өдгөө суудлыг хэн залгаж уг ажил хэрхэн цааш үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Zochin · 2015/08/12
Hurdan ajil hereg bolgoh heregtei. Huleej bna. Iim uyed yahara said ntre holij solidog bnaa uneheer yachihsan tur zasag ve
uk · 2015/08/10
hurdan heregjvvlmeer bn mash olon hvn hvleej bga shv de
Зочин · 2015/08/10
хямд хувьтай зээл нэрийн дор зээлийг биш зээлийн хүүг төлүүлж далд мөлжлөг явагдаж байгаад холбогдох газрууд анхаарна уу
Зочин · 2015/08/10
ene heregjsen ch ard tumend barag ymarch hurteelgui songuuliin show shahuu yum daa banknd ochood tas tsohiulna odoo buur ulger bolson bhaa
Зочин · 2015/08/10
наад мэдээлэл чинь шинээ мэдээ биш байна, хүний бичсэн юмыг л хуулаад бичсэн байх юм.Бидэнд шинэ мэдээлэл хэрэгтэй байна, одоо хөгжлийн банк нь монгол банктайгаа тохирсон гэрээгээ байгуулсан юмуу тэрнийг мэдээлэээч, гэрээ байгуулаагүй бол хэзээ байгуулах тал дээр....?