Баянхонгорын иргэн Г нь хоёр хоногийн өмнөөс эхлэн өндөр тунгаар халуурч, түргэн тусламжаар аймгийн нэгдсэн эмнэлэг барааджээ. 

Тэрбээр гар аргаар алт ухаж, амьжиргаагаа залгуулдаг нэгэн бөгөөд найзуудтайгаа Говь-Алтай аймгийн Бигэр суманд очиж газар шороо ухаж, алт хайж явахдаа нутгийн айлд тарваганы мах идсэн гэнэ. Тэгээд аймагтаа очоод удалгүй халуурч, бие нь тавгүйрхсэн байна. 

Одоогоор түүнийг тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж магадгүй хэмээн үзэж, эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авсан байгаа аж. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарах ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn