Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл: А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр 3,142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87.4 хувь, татварын бус орлогоор 12.6 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулбал: 2015-08-08 Улсын төсөв Орон нутгий

 

 

 Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 1,984.6 тэрбум төгрөгт хүрч 21.1 хувиар буюу 529.7 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 211.8 тэрбум, хүүгийн орлого 53.8 тэрбум, газрын тосны орлого 55.5 тэрбум, өмч хувьчлалын орлого 134.0 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан нь голлон нөлөөлсөн байна. НӨАТ-ын буцаан олголтоор 37.8 тэрбум төгрөг олгосон байна.  Орон нутгийн төсвийн орлого 1,175.9 тэрбум төгрөгт хүрч 5.8 хувиар буюу 72.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 23.5 тэрбум, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 3.0 тэрбум, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 2.1 тэрбум, газрын дуудлага худалдааны орлого 26.0 тэрбум, хүүгийн орлого 2.3 тэрбум, торгуулийн орлого 3.8 тэрбум, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 3.7 тэрбум, өмч хувьчлалын орлого 6.2 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 3.4 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь нийслэлийн орлого 63.6 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна. Орхон аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 6.8 тэрбум, газрын төлбөрийн орлого 2.4 тэрбум төгрөгөөр тус тус илүү төвлөрсөн нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 9.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд голлон нөлөөлсөн байна. Өмнөговь аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 1.9 тэрбум, ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 2.0 тэрбум, хувьцааны ногдол ашгийн орлого 1.7 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 7.5 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.  Хүний хөгжлийн санд 192.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.7 хувиар буюу 15.3 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого давж биелсэнтэй холбоотой байна.  Нийгмийн даатгалын санд 774.7 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 6.5 хувиар буюу 53.5 тэрбум төгрөгөөр дутуу байна. Тус санд улсын төсвөөс 78.6 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны 7 дугаар сарын байдлаар 5,029.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,780.7 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3,569.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,608.2 тэрбум төгрөгийн буюу 73.1 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.